2011-06-06
Сургуулийн насны хүүхдийн хүмүүжил
Хүүхдийн насны үе шат бүр нь өөрийн онцлогтой, тодорхой бэрхшээлтэй байдаг бөгөөд тэдгээр онцлог чанарууд болон бэрхшээл бүр нь өөртөө зориулсан тусгайлсан нарийн хандлагыг шаарддаг юм. Бага сургуулийн насны хүүхдэд тавигдаж байсан сэтгэл зүйн зарим шаардлага нь шилжилтийн насны хүүхдийн нас, сэтгэцийн онцлогт тохирохгүй. Түүгээр ч барахгүй багш, хүмүүжүүлэгч хүн нь зөвхөн тодорхой нэг насны хүүхдийн сэтгэл зүйг ерөнхий онцлог зүйг мэдэх төдий биш, харин тухайлсан тодорхой хүүхэд нэг бүрийн хувийн онцлог чанаруудын сэтгэл зүйн үндсийг нарийн мэдэж байх шаардлагатай. Хүүхдийн нас зүй ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухаан нь өсвөрийн үеийг тал бүрийн өв тэгш хөгжилтэй иргэд болгон сургаж хүмүүжүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй жолоодон хөтлөх арга барилыг онол, практикийн талаар боловсруулан судална. Хүүхдийн нас зүй ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухаан нь ерөнхий сэтгэл судлалын ухааны салбар хэсгүүд бөгөөд тус тусдаа өөр өөр судалгааны объект болон судлагдхуунтай юм. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь өсвөрийн үеийг сурган хүмүүжүүлэх ажлын тодорхой хэлбэрүүдийг судалдаг бөгөөд ерөнхий сурган хүмүүжүүлэх ухаантай нягт холбоотой хөгжинө. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь хүүхдэд мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх зүй тогтлыг судалж энэхүү процесст илрэх хүүхдийн хувийн онцлог ялгаа, хүүхдийн бие даасан идэвхитэй бүтээлч сэтгэхгүйг хөгжүүлэхийн сэтгэл зүйн онцлог болон сургалт хүмүүжлийн ажлын нөлөөгөөр сурагчдын сэтгэцийн хөгжилд гарсан чанарын болон тооны өөрчлөлтийг судална. Тэрчлэн сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь сургалтын олон янзын аргын үр нөлөө, тэдгээрийн хялбар дөхөм тал, сурах бичиг, хичээлийн төхөөрөмж, хэрэгслүүдэд тавигдах шаардлагын сэтгэл зүйн үндэс, сурагчдын ажиллах дэг журам, оюун ухааны ажиллах чадварын сэтгэл зүй-физиологийн үндсүүдийг судална. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухааны нэг үндсэн зорилт бол сургалтын процессыг улам боловсронгуй болгож сайжруулах асуудлыг сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс нарийн боловсруулах асуудал юм. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь сурагчдад бие хүний шинж төрх төлөвшин бүрэлдэх явц, хүүхдэд нөлөөлөх хүмүүжлийн системтэй үйлдэл, түүний нөлөө, үр дагавар, сурагчдаас өөрийнхөө биеээ хүмүүжүүлэхийн сэтгэл зүйн үндсийг судална. Эцэст нь сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь багшаас хичээл-хүмүүжлийн ажлыг удирдан жолоодох процесс, багшийн хувийн чанар, төрх байдал, багшлах эв дүй, уран чадвар төлөвшихийн сэтгэл зүйн үндсийг судална.
Бичсэн: Mari_14oj | цаг: 17:04 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax