2011-06-06
Хүүхдийн сэтгэл зүй
Суурь хэрэгцээ - өөрийгөө мэдрэх
“Би хэн бэ – Би хэн болох вэ”. Өөрийгөө хэн болохыг мэдрэх үүднээс мэдрэмжээ илэрхийлэх, тусгаар тогтнох, бие даасан байдлаа мэдрэх хөгжил нь үргэлжилнэ.

Тэд томчуудтай харилцаж байхдаа өөрийгөө “бие даасан бие хүн” гэдгээ хараахан ойлгохгүй

Гэр бүлд нь ямар нэгэн асуудал гарвал “надаас болсон” гэж ойлгох нь бий. “Юу болоод байгааг харж байна уу, чи ээжийгээ уурлуулчихлаа” гэж хэн нэгэн хэлэхэд шууд тэр утгаар нь ойлгодог. Хэрэв эцэг эх нь салбал эсвэл зөрчил бий болвол “намайг сахилгагүй болохоор, муу хүүхэд болохоор л...” гэж ойлгож болзошгүй. Өөрөөр хэлбэл энэ насныханд юунд гэмших ёстой эсэхээ ухаарах ухамсар нь хараахан хөгжөөгүй байна. Энэ үеийг гэмшлийн талаарх төсөөлөл алдаатай эсвэл зөв төлөвших чухал үе гэж үздэг

Би ирээдүйд хэн болох вэ? – Би нисгэгч, босс, цагдаа, нисдэг нинжа, хүн аалз, эсхүл багш  болно гэх мэт бодит бус төсөөлөлтэй байдаг. Энэ эгоцентрик бодлын илрэл юм /А.Адлер/

Өөрийн эрх мэдэл ба хязгаарыг сорих
Эцэг эхчүүд хүүхэддээ хатуу ширүүн /зодох/ харьцаж алдаа гаргаснаас хүүхдийн биеийн хил хязгаараа  зохих түвшинд мэдрэх хөгжилд хортой нөлөө үзүүлдэг. Хүүхэд бялуу хувааж байхдаа өөртөө томыг авахыг хүсдэг. Энэ бол харамч, амиа бодсоных биш гагцхүү биологийн амьд үлдэх, өрсөлдөх  байгалийн зөн, хэрэгцээ нь ёс суртхууныг ойлгох ухамсараас нь илүү  давамгайлдаг бололтой. Энэ үед хүүхдэд ичих, гомдох мэдрэмж төрж, энэ нь бусдыг ойлгоход нэмэр  болно.

Тусгаар тогтнол ба бие даасан байдал
Эцэг эхээсээ тусгаар гэдгээ мэдрэх хөгжлийн үйл явц нь өөртөө тохирсон бяцхан шийдвэр гаргах, сонголт хийх, бусадтай “учраа ололцох” харилцаанд суралцах, асуудлыг шийдвэрлэх зэргээр илэрдэг юм.
Тэдний өөрөө шийдвэр гаргах, сонгох, асуудлыг шийдвэрлэх оролдогыг нь аль болох дэмжих хэрэгтэй. “Би цамцаа өөрөө товчилно, гутлаа өөрөө үдэж чадна” гэх мэт
Тэдэнд өөрсдөө асуудлаа шийдвэрлэх, хэлэлцэх чадвар бий гэдгийг эцэг эхчүүд бид анхаарч үзэх хэрэгтэй юм шиг байна. Иймд айлын хүүхдүүд өөр хоорондоо муудалцахад тэр бүр дундуур нь орж зохицуулах  хэрэггүй. Гагцхүү тэдний аюулгүй байдал, хэн нэгнийгээ дээрэлхэх , зодох гэх мэт үйлдэл хийх үед нь хөндлөнгөөс нь орж зогсоож болох юм.





Бичсэн: Mari_14oj | цаг: 17:38 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


aldar
bagshdaa az jargal husie баярлах ярзайтал инээх urlulj gomdj bsn bl uchlaraqi 0602 0602 0602 0310 0310 0310
Бичсэн: zulaa цаг: 15:59, 2013-01-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax