2011-04-28
Англи хэл суръя

 

Энэхүү ESL Podcast нь Англи хэл сурах гэж оролдоод сурж чадахгүй байгаа хүмүүст зориулж байна. ESL Podcast нь Аудио хэлбэрээр бичигдсэн цуврал Англи хэлний хичээл юм.

Эдгээр хичээлийг та сонсоё сурья гэж байвал таныг mp3 тоглуулагчиндаа хийгээд аль зав чөлөөтэй цагаараа сонсоод сураарай гэж зөвлөж байна. Энэ хичээлүүд нь ялангуяа iPod-д их тохиромжтой. Та эдгээр хичээлүүдийг татаж аваад Англи Хэлийг надтай цуг сурахаар шийдсэн бол доорх зааварчилгааг дагана уу! iTunes ээр татаж авах

Хэрэв таньд iTunes байдаг бол та iTunes Store луу ороод Podcast гэсэн хэсгийг нь сонгоод дээр байрлаж буй Search гэсэн талбар дээр ESLPod гэж бичээд хай.Тэгснээр та English As A Second Language гэсэн сонголтыг олж харна. Түүний доор Subscribe буюу захиалах гэж байгаа. Тэрэн дээр дарж захиална.

Вэбсайтаар нь дамжуулж татаж авахХэрэв та вебсайтаар нь дамжуулж татаж авмаар байгаа бол www.eslpod.com руу орж татаж авч болно.

ESLPod долоо хоногт 3 шинэ подкайст гаргадаг. Эдгээр дугаарууд нь хүний өдөр тутамд тулгарч буй асуудлуудыг тусгаж авч хийсэн байдаг төдийгүй тухайн байдалд голчлон ашигллагддаг шинэ үгүүдийг оруулсан байдаг. English Cafe, Daily Life, Travel, Entertainment, Dining, Business, Health/Medicine, Relationships, Shopping, Transportation сэдвүүдээр дугаараа бэлтгэдэг. Дугааруудын хувьд хост Др. Jeff McQuillan хөтөлж, текстийг эхийг Др. Lucy Tse бэлтгэдэг байна. Эдгээр хоёр багш нь хоёулаа Англи хэлний Доктор зэрэгтэй. Их сургуулиудад 30-аас дээш Англи хэл заасан арвин их туршлагатай тийм сайн багш нартай. За надад энэ подкайст аймар таалагддаг юм. Би iTunes дээрээ Subscribe хийсэн байгаа. Тэгээд шинэ дугаар гарангуут iPod руугаа хийгээд сонсоод сураад л байна даа. Хэрэв та Англи хэл сурах гэж цөхөрч байгаа бол энийг сонсоод үзээрэй. Арай л өөр.

Podcast гэж юу вэ?

Подкайст гэдэг нь аудио юмуу видео цуврал файлуудыг хэлнэ. Нэг ёсондоо аудио эсвэл видео цуврал мэдээллийг iPod юмуу Portable Media Player-ээр дамжуулж хүлээж авах гэсэн юм. Анх Подкайст нь 2004 оноос гарч ирсэн бөгөөд амархан нэр хүндтэй болж бараг iPodтой хүн болгоны хэрэглээ болжээ. Та Подкайстнаас Урлаг, Бизнес, Хошин шог, Боловсрол, Тоглоом - Хобби, ЗГ - Байгууллага, Эрүүл Мэнд, Хүүхэд гэр бүл, Хөгжим, Мэдээ - Улс төр, Шашин шүтлэг, ШУ, Зан заншил, Спорт, Технологи, ТВ гэсэн сэдвээр дуртай мэдээ мэдээлэллээ аудио юмуу видео байдлаар татаж авч үзэж, сонсож болно. За жишээ нь гэхэд би ESLPodcast гэж Англи хэлний аудио цуврал хичээлийг татаж авч Англи хэлээ дээшлүүлж байгаа төдийгүй MTVNews гэгдэх Хөгжмийн видео мэдээг татаж авч хөгжмийн ертөнцтэй цуг алхаж байна.
За тэгээд таньд подкайст таалагдаж байвал... Эхлээд таньд iTunes хэмээх iPod ний медиа тоглуулагч, дамжуулагч хэрэгтэй. За тэгээд iTunes татаж аваад суулгасан бол iTunes Store луу орж Подкайст гэдгийг сонгож хүссэн сэдвээрээ подкайст татаж авч сонсоорой. Нэмж хэлэхэд зарим подкайстууд нь үнэтэй байдаг юм шүү. Та үүнийг хэрэглэхийн тулд таньд заавал iPod байх шаардлагагүй зүгээр жирийн MP3 тоглуулагчинд хийгээд тоглуулсанч болно.


Бичсэн: Mari_14oj | цаг: 17:12 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax