2011-04-28
Англи хэлний түвшин тогтоох шалгалтууд

АНГЛИ ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТУУД

АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Их Британи гэх мэт улсад коллеж, их дээд сургуульд элсэн сурахыг хүсвэл түвшин тогтоох шалгалт өгч, тухайн сургууль, хөтөлбөрийн шаардлагыг хангах чадвартай болохоо батлах хэрэгтэй болдог. Одоогоор Монголд iBT, TOEFL, SAT, GRE, IELTS, GMAT, TOEIC шалгалтуудыг авч байна. Эдгээр түвшин тогтоох шалгалтуудын талаарх тодорхой мэдээлэл, тэдгээрт бэлдэх сурах бичиг, материалуудыг Боловсролын Зөвлөлгөө, Мэдээллийн Төвийн (БЗМТ) номын санд хэрэглэх боломжтой.

Шалгалтад хэрхэн бүртгүүлж, бэлтгэх вэ?

Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгөхийн тулд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Шалгалтуудыг хаана, хэзээ өгч болох тухай мэдээллийг үнэгүй тараагддаг шалгалтын товхимолоос олж мэднэ. Эдгээрт таны өгөх гэж буй  шалгалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлан жишээг хавсаргасан байх бөгөөд бүртгэлийн маягт, шалгалтын үнийг хэрхэн төлөх, яаж бүртгүүлэх тухай мэдээллийг ч агуулсан байдаг.

Түвшин тогтоох шалгалт өгөх хүсэлтэй хүмүүсийг БЗМТ-ийн номын сангаас сүүлийн үед хэвлэгдсэн шалгалтын талаарх ном, сурах бичиг, аудио кассет зэргийг хэрэглэн, бие даан өөрийн онцлогт тохирсон арга барилаа хөгжүүлж болох ажээ.

Ингээд түвшин тогтоох шалгалт нэг бүрийн тухай дэлгэрэнгүй танилцуулъя.

• TOEFL:

Англи хэлээр ярьдаг орнуудын сургуульд элсэхийг хүссэн англиас бусад хэлээр яригч орны иргэд хэлний мэдлэгийн түвшин тогтоох энэхүү шалгалтыг өгөх шаардлагатай болдог. Шалгалтыг хэрхэн өгдөг, яаж бүртгүүлэх тухай мэдээллийг http://www.toefl.org хуудаснаас олж үзэх боломжтой. ТОЕФЛ нь интернет болон цаасан хэлбэрээр явагдах боловч энд интернет ТОЕФЛ-ийн талаар өгүүлье.


INTERNET BASED TOEFL - IBT TOEFL Интернет ТОЕФЛ (Internet Based TOEFL – iBT TOEFL)  нь хүмүүсийн англи хэлний чадварыг илэрхийлэх унших, бичих, сонсох, ярих чадварыг шалгадаг.
Интернет ТОЕФЛ-н хамгийн гол давуу тал нь тусгайлан зохиогдсон програм хангамжийн тусламжтай шалгалт өгөгчдийн хэд хэдэн чадварыг зэрэг шалгадагт оршино. ETS нь интернет сүлжээг ашиглан дэлхий даяар жилд 30-40 удаа Интернет ТОЕФЛ шалгалтыг зохион байгуулж авах хамгийн хүртээмжтэй, найдвартай шалгалтын системийг бий болгож байна.
Интернет ТОЕФЛ (iBT TOEFL)-н тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.toefl.org вэб хуудаснаас авч болно.

iBT TOEFL шалгалтын төлбөр: 150$

iBT TOEFL шалгалтын төвүүд:

Орчлон сургууль- СБ дүүрэг Залуучуудын өргөн чөлөө 11

"Suld-Invest" TTC- Сүхбаатар дүүрэг Оюутны гудамж-24, 8-р хороо, Утас:330013

“Jet” Англи хэлний сургууль СБ дүүрэг Утас: 88000123, 327610

Батбуянт- Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 13-р байр

ШУТИС- Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж Утас: 327438 гэх мэт.


• SAT:


Өгөгдсөн хариултуудаас зөвийг нь сонгох хэлбэрээр явагддаг уг шалгалт 3 цаг үргэлжлэх бөгөөд хэлний болон математикийн ерөнхий мэдлэгийг сорино. Ихэвчлэн АНУ-н сургуулиудад бакалаврын зэрэг горилон сурахад шаардагдана. Тодорхой мэдээллийг http://www.collegeboard.com хуудаснаас олж үзээрэй.
SAT шалгалтын төлбөр: 71$

SAT шалгалтын төв: Улаанбаатарын олон Улсын Их Сургууль
Олимпын гудамж, 4-н улирал цогцолбор Хан-Уул дүүрэг Улаанбаатар Монгол улс
Утас:976-70160010/20; 976-70160012



Англи хэлний сургалтын төвүүд

Англи хэлний мэдлэгээ сайжруулахын тулд тусгай сургалтанд хамрагдах хүсэлтэй хүүхдүүд дараах хаягаар орж, Монголд ямар ямар төвүүд англи хэлний сургалт явуулж буйг олж мэдэх боломжтой:

http://mindfreedom.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=8&&start=10


Бичсэн: Mari_14oj | цаг: 15:25 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax